Байгаль далайн хажууд Хамар-Дабан нуруугаар дамжин хуурай зам Большое голоустное-гоос Посолбк , мөн усан замууд Сэлэнг голоор дамждаг
байжээ.
Эдгээрийн замуудыг даган Кабанск, Мысовое (одоо Бабушкин хот) тосгонууд байгуулагдсан байна. XVII зууны сүүл, XVIII зууны эхээр энэ зам Ангара, Байкал, Селенга голоор дамжин Верхнеудинск хот хүртэл үргэлжилдэг байв. Түүнээс хойш Уда голоор Еравнинскийн нуур хүртэл яваад, Читинка болон Шилкэ голуудаар дамжин Нерчинск хотод хүрдэг байжээ. Тэр үед Нерчинск нь Хятадын худалдааны гол төв байсан юм. Энэ замаар олон жил Орос, Хятад улс худалдаа, дипломат харилцаагаа явуулж ирсэн байдгаа.